Шинэ тоног төхөөрөмжийг суурилуулснаас 1 хоногийн дараа
таны газрын хэсэг дэх алт олборлолтыг 30-70%-р нэмэгдүүлнэ
Бидний зүгээс санал болгож буй:
Санал болгож буй үйлчилгээний жагсаалт
Бүтээгдэхүүн

Угааж, баяжуулах тоног төхөөрөмж
Угааж, баяжуулах тоног төхөөрөмж
Гидромеханик угаалгын шигшүүр |
Бүтээмж, цагт 70 м³-с |
Гидромеханик угаалгын шигшүүр |
Бүтээмж, цагт 100 м³-с |
Тунаах (баяжуулах) машин |
|
Угааж, баяжуулах SMmini шугам |
|
Угааж, баяжуулах SMmax шугам |
|
|
|
Тоног төхөөрөмжийн сэлбэгийн эд анги |
Засвар үйлчилгээнд |
Гидромеханик угаалгын шигшүүр
Алтны уурхайн алт агуулсан, том ширхэгтэй (чулуутай) элс шорооны ашигтай давхарга дээр бульдозертой ажиллах үед алттай элсийг угааж, баяжуулахад зориулагдсан бөгөөд тус бүр нь холбох эд ангийг задлан салгасны дараа тус тусад төхөөрөмжийг тээж зөөвөрлөх боломжийг олгодог өөрийн явах эд ангитай (чарга), хөдөлгөөнт агрегат ба зангилааны иж бүрдэл болно. Угаах төхөөрөмж нь найдвартай ба ашиглахад хялбар. Орос болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улсууд нь ялтсан шигшүүр хэрэглэх арвин туршлага хуримтлуулсан.
Тунаах (баяжуулах) машин
Нунтаг тоос болон үйрмэг хэлбэртэй өнгөт металл, алт болон бусад ашигт малтмалын хүдрийг усан орчинд гравитацийн аргаар баяжуулахад зориулагдсан.
Тус машиныг баяжуулах үйлдвэрт угаах төхөөрөмжийн дараа суурин болгож эсвэл газар хагалагч агрегат дээр суурилуулж болно.
Тунаах нь ашигт малтмалыг баяжуулах хамгийн түгээмэл гравитацын (хүндний хүчний) аргуудын нэг юм. Шингэний босоо хэлбэлзлийн нөлөөн доор тунаах шигшүүр дээр анхдагч материал хуваагддаг, гравитациар баяжуулахад зориулсан тоног төхөөрөмж болох тунаах машинд тунаах процесс явагддаг.
Угааж, баяжуулах SMmini шугам
Нэг цагт 15м3 хүртэл элс баяжуулах, нарийн ширхэг бүхий алтыг тогтоон барих зориулалттай хамгийн бага тооны машин агуулсан шугам.
Угааж, баяжуулах SMmax шугам
Нэг цагт 150м3 хүртэл элс баяжуулах, нарийн ширхэг бүхий алтыг тогтоон барих зориулалттай хамгийн их тооны машин агуулсан шугам.
Тоног төхөөрөмжийн сэлбэгийн эд анги
Мөн түүнчлэн, манай компани нь нийлүүлсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг. Бэлэн байгаа болон захиалгын дагуу сэлбэгийн эд ангийн нийлүүлэлт. Алт олборлох дурын тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах тохиргооны ажил. Бид эд анги, хэрэглээний бүтээгдэхүүнийг бэлтгэх хувийн үйлдвэртэй болно.

Өрөмдөх тоноглол ба багаж
Өрөмдөх тоноглол ба багаж
Өрөмдөх суурин машин (суурилуулалт) |
100 м хүртэл гүнд цоолж өрөмдөх |
Өрөмдөх суурин машин (суурилуулалт) |
200 м хүртэл гүнд цоолж өрөмдөх |
Өрөмдөх суурин машин (суурилуулалт) |
300 м хүртэл гүнд цоолж өрөмдөх |
Дотор талын, суллагддаг хоолой баригч |
өрөмдлөгийн баганын элементийг гаргаж авахад зориулагдсан |
Гадна талын, суллагддаг хоолой баригч |
өрөмдлөгийн баганын элементийг гаргаж авахад зориулагдсан |
|
|
Өрөмдөх суурин машины сэлбэгийн эд анги |
Засвар үйлчилгээнд |
100 м хүртэл гүнд цоолж өрөмдөх суурин машин (суурилуулт)
Энэхүү суурин машин нь сул хөрстэй болон суурийн чулуулагтай, түүний дотор мөнх цэвдгийг оролцуулаад, газрын ил гадаргуугаас 100 м хүртэл гүнтэй, 6 " (168 мм) болон 8" (219 мм) диаметртэй босоо худгийн цооног өрөмдөх зориулалттай. Агааржуулалт, ус зайлуулах хоолой болон гидрогеологийн худаг, кабелийн утас тавих болон тэсэлгээ хийхэд зориулсан худгийн цооног өрөмдлөхөд ашиглаж болно.
энэхүү найдвартай, энгийн хялбар суурин машиныг Сибирь, Алс Дорнодын олон тооны алт олборлогч аж ахуй нэгжүүд геологийн хайгуулын ажилд одоо хүртэл ашигладаг хэвээрээ байгааг өнөөдрийн туршлага харуулж байна. Түүний эрэлт хэрэгцээ нь өмнөх шигээ өндөр байна.
200 м хүртэл гүнд цоолж өрөмдөх суурин машин (суурилуулт)
Энэхүү суурин машин нь төрөл бүрийн гранулометрийн найрлагатай, бүр мөнх цэвдэгтэй хөрсөнд 400 м хүртэл диаметртэй босоо худгийн цооног өрөмдөх зориулалттай.
300 м хүртэл гүнд цоолж өрөмдөх суурин машин (суурилуулт)
Энэхүү суурин машин нь 300 м хүртэл гүнтэй, 500-600 мм-н эхлэх диаметртэй худгийн цооног өрөмдөх зориулалттай. Суурин машин нь аралтай нугасаар холбогдсон телескопын төрлийн шургаар тоноглогдсон. Шураг нь 12,3 метрийн өндөр, 120 тонны ачаа өргөх хүчин чадалтай.
Дотор талын, суллагддаг хоолой баригч
Уг багаж нь дотно талын гадаргуу дээр тогтоох, цаашлаад газрын тос, байгалийн хий, геологийн хайгуулын худгуудад сэргээн засварлах ажил гүйцэтгэх үед өрөмдлөгийн багана, хүндрүүлсэн өрөмдлөгийн багана, суултын болон насосон компрессорын хоолойн элементийг гаргаж авахад зориулагдсан. Тэнхлэгийн ачааллын зөвшөөрөгдөх хэмжээ нь 540 тонноос ихгүй байна.
Гадна талын, суллагддаг хоолой баригч
Гадна талын хоолой баригч нь худгуудад барьж тогтоох ажлыг хийж гүйцэтгэх үед цилиндрэн гадна гадаргуугаас барих, цаашлаад хоолойн баганын элементийг гаргаж авахад зориулагдсан. Тэнхлэгийн ачааллын зөвшөөрөгдөх хэмжээ нь 540 тонноос ихгүй байна.

Туслах тоноглол ба багаж
Туслах тоноглол, багаж г.м
Хоолой огтлох суурин машин 450 |
Өрөмдлөгийн хоолойнд резьбаг тайрч огтлоход зориулсан |
Холбоос гагнуургүй хоолой 219*12 |
Өрөмдлөхөд зориулсан |
Холбоос гагнуургүй хоолой ???*?? |
Өрөмдлөхөд зориулсан |
Лабораторийн шигшүүр |
Шигшүүрийн шинжилгээнд зориулсан |
Олборлолтод зориулсан бусад тоног төхөөрөмж |
Хүсэлтийн дагуу |
Өрөмдөх суурин машины сэлбэгийн эд анги
Хоолой огтлох суурин машин 450
Турба хоолойн гадаад болон дотоод резьбаг огтлох зориулалттай.
Холбоос гагнуургүй хоолой 219*10-16
Гангийн марк: ган 20, ган 09Г2С
Холбоос гагнуургүй хоолой 159*8-14
Гангийн марк: ган 20, ган 09Г2С
Лабораторийн шигшүүр
Зэвэрдэггүй гангаар хийсэн хүрээтэй, дугуй хэлбэрийн лабораторийн шигшүүрийг материалын дээжийг хэмжээний дагуу ангилж, салгахад хэрэглэдэг. Шигшрэлтийн үр дүн нь суурилуулсан шигшүүрийн ячеекийн хэмжээ дагуу хуваарилсан, дээжийн гранулометрийн найрлага юм. Суурийн (ёроолын) тавиур, таглаа, төрөл бүрийн шигших элемент, завсар хоорондын цагираг ба суурийн тавиур бүхий шаардлагатай тооны шигшүүр зэргээс бүрдэх шигшүүрийн иж бүрдлийг хэрэглэдэг.
Олборлолтод зориулсан бусад тоног төхөөрөмж
Манай компани таны хувийн шаардлагын дагуу алт олборлох дурын тоног төхөөрөмжийг сонгоход тань зориулан техникийн шийдвэрийг гаргах болно. Манай мэргэжилтнүүд Оросын алт олборлох зах зээлд ажилласан олон жилийн туршлагатай. Төслийн хүрээлэнтэй хамтран ажилладаг маань алт олборлох, баяжуулах дурын тоног төхөөрөмжийг мэргэжлийн түвшинд зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг олгодог.
Манай Алтан Давуу Тал
Найдвартай нийлүүлэгч
Орос чанар
Мэргэжлийн арга барил ба туршлага
Угсралтын хяналт, удирдлага
Угсралтын хяналт, удирдлага нь 7 үе шаттайгаар явагддаг тоног төхөөрөмжийг угсрах газар дээр хоёр мэргэшсэн ажилтнаар Талбайн бэлтгэлийг хийхээр явах боломжтой
Бидний баталгаа
Таны газрын хэсэг дэх алт олборлолтыг 30-70%-р нэмэгдэнэ
Өндөр түвшний үйлдвэрлэлийн механикжуулалт
Тоног төхөөрөмжид хийсэн хөрөнгө оруулалтыг хурдан нөхөн олох боломж
Хөдөлмөрийн бүтээмжийн баталгаатай өсөлт
Ажлын бүх хугацаанд хамрагдах хувийн менежер
Үйлдвэрлэлд оролцож буй ажилчдын тооны бууралт
Тоног төхөөрөмжийн эцсийн зардал болон олох ашиг орлого нь Таны газрын хэсгийн (талбай) геологийн нөхцөл байдлаас хамаарах ба тус бүрчлэн тооцоологддог. Таны газрын хэсэгт зориулсан тоног төхөөрөмжийн өртгийг (үнэ төлбөргүй) тооцоолохын тулд санал асуулгын хуудсыг асууна уу.
Бидний тухай
"SAGAR" компани нь алт олборлолтын тоног төхөөрөмжийг худалдаалдаг ба Монгол улсын нутаг дэвсгэр дээр түүний цогц суурилуулалтыг хийдэг. Бид уурхайн геологийн нөхцөлд таарсан бүрэн тоноглолыг тусгайлан сонгож, алт олборлох тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулах, ашиглалтад оруулах ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх болно.
Түүнчлэн, бид буталж ялгах тоног төхөөрөмжийн техникийн засвар үйлчилгээг хийдэг бөгөөд хөдөлгөөний бүх сэлбэгийн эд анги бэлэн байгаа учир таньд дутаж буй деталийг хамгийн богино хугацаанд нийлүүлж чадна.
Манай компаний ажил нь алт олборлох үед үйлдвэрлэлийн хүчин чадалд мониторинг хийх, автоматжуулахад чиглэдэг болно. Нийлүүлдэг үндсэн тоног төхөөрөмжийг зохих блокт зааж өгсөн. (холбоос)
Манай компаний гол онцлог нь тухайн тохиолдол, үйлдвэрлэлийн материал болон хэмжээ тус бүрт тааруулж, тавьсан даалгаврын оновчтой, өндөр чанарын шийдлийг сонгох баталгаа олгодогт оршино. Хэдийгээр "SAGAR" нь залуу компани боловч газар зүйн байршлаас үл хамааран, уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг чанга баримталдаг, угсран суурилуулах болон түүнийг удирдан хянах ажлыг хийж мэргэшсэн, нийлүүлсэн алт олборлох тоног төхөөрөмждөө баталгаат засвар, цаашлаад техникийн засвар үйлчилгээ зэргийг хийж гүйцэтгэдэг найдвартай түнш юм.
Бид нийлүүлж буй бүх бүтээгдэхүүндээ 12 сарын баталгаат хугацаа олгодог.
Манайхаас худалдан авсан тоног төхөөрөмжийн ачаар цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлд оролцсон ажилтанд зарцуулах зардал мэдэгдэхүйцээр буурах бөгөөд эхний хэдэн өдөрт л алт олборлолтын хэмжээ 70 хүртэл хувиар нэмэгдэх болно!
"SAGAR"-н хэрэглэгч дунд өөрийн хувийн туршлага дээрээ манай компаний нийлүүлсэн алт гаргаж авах тоног төхөөрөмжийн үр ашгийг үнэлж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэн, эцсийн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг сайжруулсан 3-с багагүй алт олборлодог аж ахуй нэгж байгаа.