ГПМП-3000 болон ГПМП-5000 угаах төхөөрөмжүүд

Image
Зориулалт:
ГПМП-3000 болон ГПМП-5000 угаах төхөөрөмжүүдийг шороон ордны алт агуулагч бул чулуулаг элсийг угааж, баяжуулах зорилгоор ашиглана.  Багажууд ус өгөх шахуургын станц ба гидравлик станцуудаар тоноглогдсон. (дизель/цахилгаан хөдөлгүүр)


Ашигтай талууд:
  • Овор багатай бүтээц.
  • Шлюз болон ус шахагчийн хамт зөөвөрлөхөд 3-с илүү цаг орохгүй.
  • 1,5м хүртэл хэмжээтэй том бул чулуутай элс угаах чадвартай.
  • Ялтсан хуйлмал материалан систем нь патентлагдсан.
Манай бүтээгдэхүүний өрсөлдөхүйц үндсэн давуу талууд:
  • Угаагч төхөөрөмж нь шингэн тосолгоо бүхий хуйлмал материалаар тоноглогдсон (шигшигч завсар нүхний хэмжээг тохиролцсоны дагуу 30, 40 эсвэл 50 мм хийж болно)
  • Төхөөрөмжний онгоцыг дулаааны боловсруулалтад (Бринеллийн хэмжүүрийн дагуу НВ450 хатуулагтай) орсон өндөр чанартай ган материлаар хийсэн учир ширүүн материал болон цохилтод тэсвэртэй, удаан хугацаанд ашиглах боломжтой. Энэ гангаар: багажны онгоцны доод ба хажуу талууд, тэргэнцэрийн тулах хавтангууд, хүлээн авах тэвш хийгдсэн
  • ГПМП-3000 онгоц дээд талдаа төхөөрөмжийн тэргэнцэр болон онгоцонд техник үйлчилгээ хийх зориулалтын нээлхийтэй (ГПМП-5000 төхөөрөмжийн нээлхий хажуу талдаа)
  • Тэргэнцэрийн гол битүүмжлэгдсэн хамгаалалттай бөгөөд хоёр эгнээ арчилгаа орох шаардлагагүй ролик холхивчтай.
  • Тэргэнцэр 8 (ГПМП-3000) эс бол 16 (ГПМП-5000) гинжит тулгуур Komatsu D-155 (талдаа 4) дээр суурилагдана.
  • Гидро хөтлөгчийн системд тэргэнцэрийн явалтыг шилжүүлэгч мэдрэгчтэй гүйцэтгэгч ашиглагддаг.
  • Усалгааны систем нь чулуулагт өгөгдөж буй усны чиглэлийг тохируулах боломжтой.

Үнэгүй зөвлөгөө