Скруббер

Image
Зориулалт:
Үнэт металл болон бусад ашигт малтмал агуулсан хүдэр чулуулаг, байгалийн элс болон үнэт металлын техногенийн хурдас баяжуулах эхний шат мөн элс, дайрга, нүүрс болон бусад үйлдвэрийн ашигт материалыг карьерын аргаар бэлэн бүтээгдэхүүн эсвэл цааш боловсруулах хагас бэлэн бүтээгдэхүүн гаргаж авах зорилгоор боловсруулахад хэрэглэнэ.

Ажиллах зарчим:
Битүү болон шигшигч хоёр хэсгээс бүрдэх бортгон хүрд хэлбэртэй. Материалыг барабанд их хэмжээний устай хамт хийнэ. Сийрэгжүүлэгч, босго бүхий битүү (скруббер) хэсэгт нь материал задарч, түүнд агуулагдсан шавар угаагдана. Барабаны шигшигч хэсэгт материалын хэмжээгээр нь ангилж, усанд ууссан шавраас ангижруулна.
Сайн талууд:
  • Бүтээцийн хувьд энгийн, элэгдсэн эд ангийг сольж засварлахад хялбар;
  • Ашиглахад найдвартай, гүйцэтгэл өндөр;
  • Төрөл бүрийн материалтай ажиллах боломжтой;
  • Угаахад хүнд том хэсэглэлтэй материалыг урьдчилан бутлалгүйгэр нойтон аргаар шигшиж ялгана;

Үнэгүй зөвлөгөө